ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-26

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 3 хүн амиа алдаж, 20 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдөр нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Нартын хошуу гэх газар “Toyota Harrier” автомашин онхолдож, зорчигч 28 настай А нас барсан хэрэг гарсан байна.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “Сансай” гэх хоолны газрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай О-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.