ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-27

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ. Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар ЖДҮ-ийг дэмжих төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан аж.

Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоожээ. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байгаа юм. Төсөл сонгон шалгаруулах хороонд долоон гишүүн ажиллахаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дөрвөн төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа аж.