ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТЕГ-ын удирдах албан тушаалтан хүчингийн хэрэгт холбогдоогүй гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-28

Тагнуулын Ерөнхий газрын нэгэн томоохон дарга жигшүүрт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаарх мэдээлэл "Өдрийн сонин"-д тавигджээ. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газрын Тусгай субъект хариуцсан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа гэх. 

Хэргийн тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд нэгэн амралтын газар очиж, амарч байх үед ажлаас чөлөөлөгдөж байсан нэгэн дарга хүчингийн хэрэг үйлдэж, улмаар хохирогч эмэгтэйн зүгээс хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргасан хэмээн уг мэдээнд бичсэн байсан юм.

Тэгвэл энэхүү мэдээлэл худлаа гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ. Тагнуулын байгууллагаас ямар нэг байдлаар ажилтан, албан хаагч нь хүчингийн хэрэгт холбогдсон асуудал байхгүй бөгөөд ташаа мэдээлэл түгээжээ гэсэн юм.  Мөн ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл явсан ч энэ нь мөн л ташаа мэдээлэл байжээ.