ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Цэгмидийг долоо хоногийн турш баривчлахаар боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-28

Сүхбаатарын талбайд энэ сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед жагсагчид танхайрч машинаараа хүн дайрахыг завдсан талаар өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмид нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол  хэсэг буюу Төрийн тусгай хамгаалалтын бүсэд дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон байна.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмидэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Харин өнөөдөр түүний эхнэр баривчилгаатай холбоотойгоор хэвлэлийнхэнд хандсан ч хэвлэлийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.