ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдыг үндэсний үйлдвэрүүдтэй танилцуулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-29

Хүүхдэд зориулсан дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх,  борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, хүүхэд, залуу үед төлөвшүүлэх, зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг энэ  сарын 25, 26-ны өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд БСШУСЯ-тай хамтран нийслэлийн 52-р сургуулийн 2В, 3В, 6А ангийн 150 гаруй сурагчдыг хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон үйлдвэрлэгч  “АПУ” ХК, “Блю Скай Кашемир” ХХК, “Хос Аз” ХХК-иудын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аяллыг өнөөдөр зохион байгуулжээ.

 Хүүхэд багачуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэдэг соёлыг хэвшүүлэх зорилготой энэ арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, Монголын Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан, Нийслэлийн  52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд тэргүүтэй албаныхан оролцсон байна.