Сиакам гайхалтай байж, Торонто Репторс эхний хожлоо байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2019-05-30

Өнөөдөр NBA-ын аваргын төлөөх цувралын эхний тоглолт анх удаа аваргын төлөөх тоглож буй Торонто Репторс баг өөрийн талбайдаа өнгөрсөн жилийн аварга багийг хүлээн авч тоглолоо.  Тоглолтын эхнээс Репторс тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагаст дуусахад 10 онооны илүүгээр дуусгасан юм. Гэвч гуравдугаар үед аваргууд оноог тэнцүүлж чадсан боловч цаг үе дуусахад онооны зөрүүг гурваар ойртуулав. Шийдвэрлэх үед Репторс онооны зөрүүг ойртуулах байж чадсанаар тоглолт 109-118 харьцаагаар Торонто цувралыг 1-0 тэргүүлж эхэллээ. Цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 03-ны өглөөний 10:00 цагт Торонто Репторсын талбайд болно.

Тус тоглолтод Паскад Сиакам гайхалтай тоглолтыг үзүүлж 32 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 23 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Марк Газол 20 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Дроумонд Грин 10 оноо, 10 самбар, 10 дамжуулалт буюу трипл дабл гүйцэтгэжээ. Трипл даблыг энэ плэйоффт хоёр ч удаа хийж байгаа бөгөөд хоюуланд нь хожигдол хүлээгээд байна.