Де Лигт “Манчестер Юнайтед”-д ирэхэд ойрхон байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-02

Голландын “Аякс” клубын хамгаалагч Маттейс де Лигт аль баг руу явах эсэхээ хараахан шийдээгүй байгаа ажээ. Гэхдээ тэрбээр Англи явах магадлал өндөртэй байна. Учир нь тэрбээр ойрын үед “Манчестер Юнайтед” клубт ирэх талаар шийдвэрт хүрэх бололтой.

Хэдийгээр “Барселона”-тай тохиролцоо хийсэн ч гэсэн “Улаан чөтгөрүүд”-тэй гэрээ байгуулах магадлалтай байгаа талаа хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэрбээр “Манчестер Юнайтед” клубт ирвэл байнга гараанд гарч тоглох нь баталгаатай гэж үзэж юм. Мөн энэ зун Английн баг томоохон шинэчлэл хийнэ. Тэр шинэчлэлийнх нь нэг хэсэг нь Голланд эр байх магадлал өндөр байна.