“Байерн” Боатенгийг 20 сая еврогоор зарахыг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-02

Германы “Байерн Мюнхэн” клубын хамгаалагч Жером Боатенг энэ зун багаасаа явах нь тодорхой болжээ. Мюнхэн хотын баг түүнийг 20 сая еврогоор зарахыг хүсч байгаа хэдий ч ийм мөнгө санал болгох баг одоохондоо гарч ирээгүй л байна.

Боатенг багийнхаа удирдлагуудтай аль хэдийнэ тааруу харилцаатай болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Уг нь өнгөрсөн жилийн зуны солилцооны цонхоор түүнийг Францын “ПСЖ”  клуб авахаар сонирхож байсан. Гэвч хоёр баг үнэ дээрээ тохиролцож чадаагүй юм.