ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баярын өдөр 130 хүүхэд төөрчээ

O.Admin
2019-06-02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагдаагийн байгууллагаас албаны бэлэн байдал ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажилласан байна. Улмаар Сүхбаатарын талбайд 91 хүүхэд, Паркт 14 хүүхэд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 хүүхэд нийт 130 хүүхэд төөрч, эцэг эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас хоёр цагийн дотор хүлээлгэн өгчээ. Харин хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, нэг хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст хүлээлгэн өгчээ.