“Манчестер Юнайтед” Мэддисоныг 60 саяар авна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-03

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб “Лестер”-ийн хагас хамгаалагч Жеймс Мэддисоныг сонирхож байга ажээ. Түүний наймааг ойрын үед хийхээр яаравчилж байгаа талаар Европын хэвлэлүүд мэдээлж байна. Мэддисоны үнэ 60 сая фунт.

“Лестер” одоогоор албан ёсны санал хүлээж аваагүй байгаа бөгөөд хоёр багийн хооронд хэлэлцээр өрнөж байгаа аж. Өнгөрсөн жилийн зун “Лестер” түүнийг “Норвич”-оос 20 сая фунтээр худалдаж авч байсан юм.  Өнгөрсөн улиралд тэрбээр Английн премьер лигт 36 тоглолтод оролцож, 7 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгсөн