“Реал” Европын багуудыг чансаагаараа тэргүүлж, “Ливерпүүл” 11-т бичигдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-03

Европын Хөлбөмбөгийн холбооноос 2018-2019 оны улирлын дараа багуудын чансааг шинэчлэн гаргажээ.  Чансааг гаргахдаа сүүлийн 5 улирлын Европын тэмцээнд үзүүлсэн амжилтад тулгуурладаг аж.

Тэгвэл Европын чансааг Испанийн алдарт “Реал Мадрид” клуб тэргүүлсэн хэвээр үлдлээ. Мадрид хотын баг 146 мянган оноогоор чансааг тэргүүлсэн байна. Араас нь “Барселона”, “Байерн” тэргүүтэй багууд бичигджээ. Эхний 10-т Англиас “Манчестер Сити”, “Арсенал” клубүүд багтаж. Харин сүүлийн хоёр жил дараалж Аваргуудын лигт финалдсан “Ливерпүүл” 11 дүгээр байрт бичигджээ. 

Европын чансааны эхний 20 баг 

1. Реал Мадрид – 146,000
2 Барселона – 138,000
3. Байерн Мюнхэн – 128,000
4. Атлетико Мадрид – 127,000
5. Ювентус– 124,000
6. Манчестер Сити – 106,000
7. Севилья – 104,000
8. ПСЖ – 103,000
9. Арсенал– 101,000
10. Порту– 93,000
11. Ливерпүүл-91,000
12. Челси– 87,000
13. Боруссия Дортмунд – 85,000
14. Рома– 81,000
15. Наполи– 80,000
16. Шахтер– 80,000
17. Тоттенхэм– 78,000
18. Манчестер Юнайтед-78,000
19. Зенит– 72,000
20. Аякс– 70,500