“Монголиа опен” эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-09

Чөлөөт бөхийн найм дахь удаагийн “Монголиа Опен” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэллээ.  Энэ удаагийн нээлттэй тэмцээнд ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Кахастан, БНСУ, Автрали, Нигери, Гватемал, Монголын 300 орчим тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөнө.

Өнөөдрийн хувьд хөнгөн жингийн барилдаан болох бол маргааш хүнд жингийнхэн өрсөлдөх юм.  “Монголиа Опен” тэмцээнийг MNB үндэсний телевиз шууд дамжуулан үзүүлж байна.