Өнөөдрийн эмэгтэй баг Голландын багтай тоглоно

Б.ГАНЗОРИГ
2019-06-04

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван том тэмцээнийг Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна.

ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 43 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролцож байгаа билээ.

Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэх бөгөөд манай U18 насны эмэгтэй баг өнөөдөр тоглоно. Тэд эхний хоёр тоглолтод хийсэн байгаа бөгөөд Чехийн багт 14-13, Филиппины багт 20-14 харьцаагаар хожигдсон билээ.