ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автомашины арын цонхоор унаж, амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

Урин дулааны улирал эхэлж, сурагчдын амралт эхэлсэн энэ өдрүүдэд хүүхэд зам тээврийн осолд өртөх гэмт хэрэг нэмэгдэх эрсдэлтэйг албаны хүмүүс сануулж байна. Тиймээс иргэд та бүхэн хүүхдээ хаана юу хийж байгааг анхаарах, мөн зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулж байна. 

Учир нь Эх үрсийн баяраас хойш гурван ч хүүхэд зам тээврийн ноцтой осолд өртөөд байна. Тухайлбал, өнөөдөр Энхтайвны гүүрний зүүн дор, Нарны зам дээр унадаг дугуйтай явж байсан 14 настай охиныг Тоуоta маркийн автомашин мөргөж гэмтээсэн осол гарчээ. 

Охин гарцаар гарч явсан аж. Охиныг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд гэмтлийн зэргийг тогтоосны дараа жолоочид хариуцлагын арга хэмжээ авах юм байна. Мөн энэ сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт автомашины арын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхэд ганцаараа хойд суудал дээр зорчиж явсан бөгөөд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн энэхүү золгүй хэрэг гарсныг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.