ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн этгээдүүдэд 20 жилийн ял оноолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

Өнгөрөгч оны аравдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Япон цогцолборын орчим цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн хоёр этгээд машинтайгаа зугтсан хэрэг гарсан билээ. Тавьсан шаардлагыг үл тоож, машинтайгаа зугтсан хоёр этгээдийг зогсоохын тулд цагдаагийн албан хаагч Д.Батсайхан машинаас нь зүүгдэж яваад унахдаа хүнд гэмтэж, амиа алдсан юм. Талийгаачийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн ч тархиндаа авсан хүнд гэмтлийн улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. 

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн сэжигтэн этгүүдийг тухайн өдөр эрэн сурвалжилж, Майхан толгой орчмоос дайчлан баривчилсан юм. Б.Энхбаяр, Т.Лундаа гэх хоёр этгээдийн нэг нь бусдын эд хөрөнгийг луйвардсан гэх хэргээр шалгуулж байгаад оргон зайлсан этгээд байсан нь тогтоогдсон юм. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.