ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

Германы мэдээллийн сайт болох “bild.de” сайтад Монгол Улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад баригдсан тухай мэдээлэл нийтлэгджээ. Энэ талаар албан ёсны мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тун удахгүй өгнө гэлээ. Хоёр дипломатч өнгөрсөн тавдугаар сарын 03-ны өдөр машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад, ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагджээ. 

Тус улсын цагдаагийн албан хаагчид мэдээллийг паспортыг нь шалгахыг хүсэхэд татгалзсан бөгөөд ногоон паспортоо үзүүлж, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ийн дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, гурван сая еврогийн үнэ бүхий хар тамхи хийсэн өайж аж. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан гэх. 

Тэгвэл энэ мэдээлэл ташаа байх магадлалтай, мөн Монгол гэж андуурсан байх магадлалтай байгаа юм. Учир нь дипломат албан тушаалтнууд цэнхэр өнгийн гадаад паспорттой байдаг бөгөөд ногоон паспорт арын албаны, инженер техникийн ажилтан байх магадлалтай аж. Энэ талаар Гадаад харилцааны яам тун удахгүй мэдээлэл өгнө гэжээ. 

Эх сурвалж: Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой. https://www.radiodresden.de/#!/beitrag/maenner-geben-sich-als-diplomaten-aus-und-werden-mit-70-kilo-herion-auf-a17-gestoppt-589761/