Өнөөдөр Монголын шигшээ баг Брунейтэй тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-05

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунейн шигшээ багтай тоглохоор сугалаа таарсан билээ. Тэгвэл эхний тоглолт өнөөдөр Улаанбаатар хотноо 17:00 цагаас хийх гэж байна. Брунейн шигшээ  баг хоёр хоногийн өмнө Монголд ирсэн.  

Манай хөлбөмбөгийн шигшээ дэлхийн чансааны 184 дүгээрт бичигдэж байгаа. Харин Брунейн баг 194 дүгээр байрт бичигдэж байна. Энэхүү тоглолтод зочин багийн шилдэг тамирчид нь багтаагүй.  Тиймээс Монголын шигшээ баг талбайдаа олон гоолын зөрүүгээр хожиж чадвал хариу тоглолтод давуу байдалтай оролцоно. Хэсгийн шатны эрхээ авбал Монголын шигшээ баг Азийн хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудыг багтай тоглох боломжтой болох юм.  

Хариу тоглолт энэ сарын 11-ний өдөр Брунейн талбайд болно. Хариу тоглолтод бэлэн байхын тулд Монголын шигшээ баг Тайландад бэлтгэлээ базаасан юм.