Монголын сагсан бөмбөгийн баг Туркийн шигшээд хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Улаанбаатар хотноо 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Хэсэгтээ Латви, Беларусь, Гүржийн шигшээг хожиж, хоёроор гарсан манай сагсан бөмбөгийн баг шөвгийн наймд Турктэй тоглолоо.

Дөнгөж саяхан өндөрлөсөн хасагдах шатны тоглолтод манай шигшээ баг Туркийн хүчтэй багт 21:18-аар хожигдож, тэмцээнээ өндөрлөлөө. Манай 18 хүртэлх насны шигшээ баг анх удаа дэлхийн аваргад оролцож байгаа нь энэ юм. Гэвч итгэмээргүй амжилт үзүүлж, дэлхийн шилдэг 8 багийн нэг болж чадлаа.