ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад паспортын хэвлэлт хэвийн боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-06

УБЕГ-аас  өнгөрсөн долоо хоногт программын өөрчлөлт хийж дуусгажээ. Тиймээс өнгөрсөн шинээр гадаад паспорт захиалсан иргэдийн олголтод дараалал үүсээд байсан юм. 

Энэ талаар тус газраас тодруулахад, "Системийн өөрчлөлт дууссан тул иргэдийн гадаад паспортын олголт хэвийн явагдаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт захиалсан иргэдийн гадаад паспорт энэ долоо хоногийн эхээр хэвлэлтээс гарна" гэлээ.  Өмнө нь гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатай олгож, сунгалт хийдэг байсан юм. Харин Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдсэний дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс гадаад паспортыг сунгахгүйгээр 10 жилийн хугацаатайгаар шинээр, харин 16-аас доош насны хүүхдэд таван жилийн хугацаатайгаар олгохоор болсон юм.