ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг олжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-06

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр ноцтой осол гарсан билээ.  Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.

Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст пүрэв гарагийн 17.00 цагт олсон аж. Улмаар хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг тус уурхайд шалгалт хийн осол гарсан газарт нурах эрсдэл үүссэн гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэджээ.