ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Талын салхи-2019" наадам эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-07

“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр болно.  Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.

Энэ жилийн наадамд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл оролцож байгаагаар онцлогтой. Наадмын нээлт Сүхбаатарын талбайд болж,  800 гаруй мотоциклын цуваа жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдлөх юм.

Харин мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. Тоглолтод "Харанга", "Жонон", "Хурд", "Нисванис", "Булсара", "Аравт", "The Hu", "Empire", "Аадар", "Lord", "Rec on", "Ice top", "Digital", "Click click boom", рэппэр Gee, Desant, NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies нар оролцохоос гадна нийслэлийн "Улаанбаатар" чуулга, уран нугаралт, циркийн үзүүлбэр толилуулах аж. 

Тус наадмыг нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцож Монголын мотоцикл сонирхогчдын хөгжил ямар түвшинд байгааг  сонирхоорой.  Сонирхуулахад, энэ жилийн "Талын салхи" мото наадамд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохгүй аж.