Украин В хэсгийг тэргүүлж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-07

2020 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө гуравдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Урьдчилсан шатны В хэсэгт өрсөлдөж байгаа Украины шигшээ баг энэ тойрогт талбайдаа Сербийн багийг хүлээж авч, 5:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгийг тэргүүлж байна. Тэгвэл Серби ердөө ганц оноотой "хомоол хамж" байгаа юм. 

Тоглолтын 26, 28  дахь минутад Цыганков хоёрыг оруулсан бол Коноплянка 46, 75 дахь минутад дубль толилуулжээ. Үлдсэн нэг гоолыг Яремчук 59 дэх минутад оруулсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Литва болон Люксембургийн хооронд болж, 1:1-ээр тэнцлээ.  Ингэснээр Люксембург 4 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэгвэл Литва 2 тойргийн тоглолтын дараа эхний оноогоо авлаа.  Энэ хэсэгт багтсан Португалын тухайд 2 тойрогт 2 оноотой байгаа.