ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайд Ё.Баатарбилэг Батцагаан цогчин дуганы санхүүжилтийг шийдэхээр боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-07

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр өглөө Гандантэгчинлэн хийдэд баригдаж буй Батцагаан цогчин дуганы барилгын явцтай танилцаж, тулгамдаад байсан санхүүжилтийн зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Гүйцэтгэгч компанийн мэдээллээр ажлын явц 90 гаруй хувьтай байгаа ч сүсэгтэн олондоо үүдээ нээхэд тун бага хугацаа үлдсэн ажээ. Учир нь энэ сарын 21-23-нд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын 11 дүгээр чуулган уг дуганд болох юм. Чуулганд 10 гаруй орны 150 орчим төлөөлөгч ирнэ гэж Хамба лам Д.Чойжамц танилцуулав.