ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2020 оны усны агентлагтай болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-08

Төрийн ордонд өнгөрсөн баасан гарагт "Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болсон билээ. Хэлэлцүүлгийн үеэр  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл тавьсан.  ЭНэ үеэрээ  усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах талаар мэдэгдсэн юм. Усны асуудал эрхэлсэн агентлагийг 2020 онд байгуулах талаараа ч дурьдсан. 

Мөн  Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл байдлын үзэл баримтлалд зааснаар цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхыг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог  хангахад анхаарч буйгаа дурдсан билээ.