ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Имарт” тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-09

Өнгөрсөн амралтын өдөр “Имарт” худалдааны төвд гал гарсантай холбогдуулан тус худалдааны төв тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Мэдэгдэлд “ Энэ сарын 08-ны өдрийн 12:30 цагт Имартын Чингис салбарт гал гарч гэнэтийн аюул тохиолоо. Тухайн үед галын аюулгүйн систем ёс журмын дагуу ажилласнаар үйлчлүүлэгчдийг цаг алдалгүй барилгаас гаргаж, галыг газар авахаас өмнө ОБЕГ-ын гал унтраах ангийн алба хаагчид богино хугацаанд унтраалаа. Гэсэн хэдий ч утаажилтыг саармагжуулах, гаргах ажиллагааг хийх шаардлагатай байгаа тул тодорхойгүй хугацаагаар дэлгүүр ажиллах боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэжээ. Харин тус худалдааны төвийн хороолол дахь салбар хэвийн ажиллах юм байна.