ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад иргэд 6000 шил архи хууль бусаар  зарах гэж байжээ 

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-09

БНХАУ-ын иргэд удаа дараа хууль зөрчиж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэргийг үйлдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард  Хятад иргэд үхсэн малын 20 орчим тонн махыг өнгийг нь хувиргаж, зарахыг оролдсон хэрэг гарсан. Тэгвэл энэ сарын 7-ны өдөр чанарын шаардлага хангахгүй архи  зарах гэж байсныг илрүүлж, шалгаж байгаа ажээ.

Тодруулбал,  БНХАУ-ын иргэд нь Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0.5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлсэн байна. Улмаар  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байгаа ажээ.