150 уулчин Мөст оргилыг булаалдаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-10

Монголын уулчдын нэгдсэн холбооноос Увс аймгийн Тариалан сумын нутагт “АЛЬПИНИАД-2019” уулчдын нэгдсэн цугларалтыг зохион байгуулж байгаа ажээ. Хархираа нурууны ноён оргил Мөст оргилд /4037 м/ авирах уулчдын цугларалтын хүрээнд Монгол Улсын уулын спортын цол, зэрэг хамгаалах багийн техникийн авиралт.  Мөст оргил-2019 скайранингийн багийн тэмцээн.  “Мөст оргил чөлөөт авиралт”-ын тэмцээн болж байгаа юм.

Тэмцээнүүд өчигдөрэ эхэлсэн бөгөөд 13-ны өдөр дүнгээ гаргах ажээ.   Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Увс аймгийн ЗДТГ, БТСГ, БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, Уулын спортын “Хархираа” клуб, УТХГНЗ, Цагдаагийн газар, Тариалан сумын ЗДТГ ажиллаж байна. Тэмцээн 17 багийн 150 гаруй тамирчид өрсөлдөж байгаа ажээ.