3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Европыг зорилоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-10

Монгол Улсад өнгөрсөн өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны “Үндэсний лиг”, 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Мөн насанд хүрэгчдийн оноо цуглуулах Гран при тэмцээн ч болсон.  Тэгвэл Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр орой Европыг зорилоо. 

3х3 сагсан бөмбөгийн зургаа дахь удаагийн ДАШТ Голландын нийслэл Амстердам хотноо энэ сарын 18-23-ны өдрүүдэд болох билээ.  Дэлхийн аваргад оролцохоос өмнө эрэгтэй шигшээ баг Хорват, эмэгтэй шигшээ Италид очиж, энэ сарын 14-15-ны өдрүүдэд тэмцээнд оролцох ажээ.