Голдэн Стэйт Уорриорс цувралыг 3-2 болгож ойртууллаа

Б.ГАНЗОРИГ
2019-06-10

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөө шалгаран үлдсэн “Голден Стэйт Уорриорз” болон“Торонто Рапторз” багийн цуврал тав дахь тоглолт Торонтот боллоо. Хожигдох эрхгүй тоглож байгаа аваргууд өнөөдрийн тоглолтод гэмтэлтэй байгаа Кэвин Дурант гараанд гарч тоглосон ч хоёрдугаар үеийн дунд бэртлээ сэдрээж талбайг орхисон юм. Харин тэдний багийнхан тоглолтын төгсгөлийг гайхалтай хийж 106-105 харьцаагаар хожиж цувралыг 3:2 болгон ойртууллаа. Хоёр багийн дараагийн тоглолт “Голден стэйт Уорриорс”-ийн талбайд болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 31 оноо, 8 самбар, 7 дамжуулалт,  Клэй Томпсон 26 оноо,  Кэвин Дурант 11 оноог тус тус авсан бол эсрэг багаас Кавай Леонард 26 оноо, 12 самбар, 6 оновчтой дамжуулалт, 5 бөмбөгөө алдсан, Кайл Лаури 18 оноо, 6 дамжуулалт, Марк Газол 17 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ.