Бразил "Copa America-2019"-ийг хожлоор эхлүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-14

Өмнөд Америкийн шигшээ багуудын цомын төлөөх тэмцээн буюу "Copa America-2019" эхэллээ. Энэ удаад Бразилд Өмнөд Америкийн шигшээ багууд гурван хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдана хүч үзнэ. Тэгвэл тэмцээний "салхийг хагалж" зохион байгуулагч Брзилийн шигшээ баг талбайдаа Боливын шигшээтэй туллаа. 

А хэсэгт багтсан хоёр багийн тоглолтод Бразил илүүрхэж, 3:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авснаар А хэсгийг 3 оноотой тэргүүлж эхлэв.  Тоглолтын 50, 53 дахь минутад Коутиньо дубль хийж, багтаа тэргүүлэл авчирсан. Тэгвэл 85 дахь минутад Эвертон гоолдож, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.