Аргентин хожигдож, Венесуэл талбайдаа тэнцлээ

O.Admin
2019-06-15

Өмнөд Америкийн улсуудын шигшээ багийн дунд болдог “Copa America-2019” тэмцээний хэсгийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А хэсэгт багтсан Венесуэл болон Перугийн шигшээ багийн эхний тоглолт болж, хуурай тэнцлээ. 

Тэгвэл В хэсэгт багтсан Аргентины шигшээ баг Колумбитай тулж, 0:2-оор хожигдож, гараагаа муухан тавилаа.  Агуэро, Месси, Ди Мария, Отаменди тэргүүтэй бүхий л шилдгүүд нь Аргентины шигшээд дуудагдсан ч Колумбийн эсрэг юу ч хийж чадсангүй.

Тоглолтын 71 дэх минутад Рохер Мартинес гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 86 дахь минутад Дуван Сапата нэгийг нэмж, хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авч, Колумби хэсгээ тэргүүлж эхэллээ.