ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Баянсэлэнгэ МЭХ-ны зөвлөхөөр ажиллана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-15

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Монголын эмэгтэйчүүдийн холбооны хуулийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Экс гишүүнтэй хамт Монгол Улсын гавьяат хуульч, доктор /Ph.D Р.Оюунбадам, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус хуулийн зөвлөх Р.Булгамаа, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал асан, хуульч Х.Номингэрэл нар ажиллах юм байна.

МЭХ нь 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлуудад мэргэжлийн арга зүй, өмгөөллийн туслалцаа үзүүлэх зорилгоор хуулийн бодлогын зөвлөлтэй болсон бөгөөд дээрх эрхмүүд зөвлөлийг бүрдүүлж буй аж.