ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лүнгийн чиглэлийн замыг маргаашийн 18:00 цаг хүртэл хаалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-15

Цаг агаарын нѳхцѳл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн билээ. Тиймээс  иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаахаар боллоо.

Тодруулбал, өнөөдрийн 18:00 цагаас маргааш оройны 18:00 цаг хүртэл замыг түр хааж, автозамын хөдөлгөөнийг хязгаарласан юм.  Тиймээс иргэдийг баруун чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.