ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ивэрхийн мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ

O.Admin
2019-06-17

Олон улсын Ивэрхийн сан, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран ажиллах гэрээний дагуу "Ивэрхийн мэс заслын эмчилгээний дэлхий дахины чиг хандлага" сэдэв дор энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Энэ үеэр бүх төрлийн ивэрхийн мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Иргэд та бүхэн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт харьяалал харгалзахгүй хандаж болох бөгөөд зургадугаар сарын 24-нөөс 28-ны хооронд Мэс заслын тасгийн хамт олон тус хагалгааг хийх аж. Харин бүртгэлийг энэ сарын 20 хүртэл Улсын хоёрдугаар төв эмнэлгийн амбулаторийн 204 тоотод бүртгэж байгаа юм байна.