ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шууд засагч 67 машиныг 32 байршилд байршуулжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-17

Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн. Энэ жил нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа аж.

Азийн хөгжлийн санхүүжилтээр нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан 67 машиныг 32 байршилд байршуулж ЭЕШ-ыг шууд явуулж байна.  

Шууд засалтын шилэн технологийг Боловсролын үнэлгээний төвөөс нэвтрүүлсэн бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль дээр шууд засалтын машин хэрхэн ажиллаж шалгалтын оноог түргэн шуурхай гаргаж байгаа талаар олон нийтэд танилцуулсан юм. Өмнө нь шалгалтын дүн, оноог 14 хоногийн дараа мэдээлдэг байсан бол энэ удаад ахиц дэвшил гарч ийм технологийг нэвтрүүлсэнд олон нийт ам сайтай байна. Учир нь хэл ам гарахгүй, хардлага сэрдлэгэ төрөхгүй аж.