ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр тахийн дөрвөн гүүг Монголд авчирч, нутагшуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Чех улсаас манай улсад дөрвөн тахь өгч байгаа бөгөөд өнөөдөр Монголд ирж буй ажээ.  Тодруулбал, Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүүг Монголд онгоцоор тээвэрлэн авчирч байгаа аж.  Өнөөдөр ирж буй тахийн дөрвөн гүүг Говийн Их дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай Б газарт нутагшуулна. 

Тэгвэл Говийн их дархан цаазат газарт нутагшсан тахийн тоо тоо толгой 230 гаруй болоод байгаа аж.  Одоогийн байдлаар, манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. 

Монгол Улс руу Европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жил  нийт 35 адууг сэргээн нутагшуулаад байна. Прагийн амьтны хүрээлэнгээс мөн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай тээврийн шинэ хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх юм. Энэ жилийн тахийн тээвэрлэлт эхлэхээс өмнө Прагийн амьтны хүрээлэн “Монголоос илгээх ил захидал” гэсэн санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан байна. Энэ нь Чехийн иргэдийн анхаарлыг их татжээ.

Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээсэн бөгөөд аянаас орсон орлого нь Монгол Улсад нэн ховордоод буйгаа бусад амьтад болох мазаалай, бөхөн болон хавтгай зэргийг хамгаалах санд орох юм байна.