ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нууранд осолдсон иргэний цогцсыг гаргалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-18

Гол мөрний түвшин нэмэгдэж, усанд осолдох иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нуурын усанд Дорноговь аймгийн харъяат 36 настай  Г нь энэ сарын 17-ны өдрийн 20.50 цагт осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 21.45 цагт очиж осолдсон иргэний цогцсыг гаргажээ. Улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн юм байна. Мөн энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд  20-21 насны залуус усанд осолдсон харамсалтай хэргүүд гарсан юм.