ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолоодох эрх сэргээнэ гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхаарууллаа

O.Admin
2019-06-18

Фэйсбүүкт жолоодох эрх сэргээн, зөрчлийн оноо арилгана, жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулж өгнө гэх мэт мэдээлэл их гарах болсон. Тэгвэл эдгээр мэдээлэл нь хуурамч, иргэд итгэж мөнгө төгрөгөөрөө хохирохгүй байхыг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс анхаарууллаа.

Анхааруулгад “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн үйл ажиллагаатай холбоотой жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулж өгнө, зөрчлийн оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ гэсэн зарын чанартай мэдээллийг хуурамч, хэн болох нь тодорхойгүй файсбүк хаягаас цахим хуудсанд ихээр нийтлэх боллоо. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн зар мэдээлэлд хууртагдан мөнгөө шилжүүлж залилуулсан иргэдийн гомдол ирэх болсон.

Хамгийн сүүлийн байдлаар файсбүк хуудсанд Lexus Nyamka нэрээр 400 гаруй үйлдлээр 70 гаруй сая төгрөгийг иргэдээс залилсан гэмт этгээдийг эрэн сурвалжилж баривчилсан бөгөөд мөн ийм төрлийн хэд хэдэн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Иймд иргэд цахим хуудсаар зар нийтэлсэн, хэн болох нь тодорхойгүй иргэдэд дансаар мөнгө шилжүүлэхгүй байх, цахим гэмт хэргийг золиос болохгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.