Монголын баг В хэсгийг тэргүүлж байна

Б.ГАНЗОРИГ
2019-06-18

Голланд улсын Амстердам хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн цомын эхний өдрийн тоглолт өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр монголоос эрэгтэй эмэгтэй багууд тоглосон бөгөөд эрэгтэй баг В хэсэгт ОХУ, Эстони, Украйн, Порто Рика багуудтай орсон билээ. Тэд эхний тоглолтоо ОХУ-ын багийн эсрэг хийж 12-14 харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтод 17-20 харьцаагаар Эстоны багийг буулгаж авч хэсгээ тэргүүлж байна. Тэд өнөөдөр амрах бөгөөд маргааш хэсгийн сүүлийн тоголтуудаа хийнэ.

Харин эмэгтэй баг С хэсэгт Румин, Испани, Иран, Чехийн багуудтай орсон бол өчигдөр эхний тоглолтоо Ираны багтай хийж 19-18 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо Румины багтай хийж 22-4 харьцаагаар бутниргүүлжээ.