ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад улсаас 60 тонн хөгцөрсөн будаа оруулах гэж байжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

БНХАУ-ын иргэдтэй холбоотой хууль бус үйлдэл удаа дараа гарсаар байна. Мөн урд хилээр чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулах оролдлого ч цөөнгүй гарах болсон. Тухайлбал, үхсэн малын маханд өнгө оруулагч бодис хольж, зарах гэсэн оролдлого гарсан. Мөн хятад иргэд чанарын шаардлага хангахгүй архи зарах гэж байсныг манай хууль, хяналтын байгууллагынхан илрүүлсэн билээ.

Тэгвэл урд хилээр энэ сарын 4-ний өдөр 60 тонн хөгцөрсөн цагаан будаа оруулж ирэх гэж байсныг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлж, буцаажээ.