ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрхээ хасуулсан зургаан жолоочид хариуцлага тооцжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн алба хаагчидтай хамтарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын цагдаагийн хэсгийн алба хаагчид, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын тээвэр зохицуулагч нарын хамт тус сумын нутаг дэвсгэрт энэ  сарын 05-аас 7 хоногийн хугацаатай ажиллажээ.  Энэ хугацаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд хувиараа хүн тээвэрлэгч иргэд Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлүүдийг бүрэн бүтэн байдалд шалгалт хийсэн байна.

Мөн стандарт бус, арлын дугаар цохисон, арлын дугаар зөрсөн, хуурамч дугаар зүүсэн зөрчил, том оврын ачааны автомашины тонн, даац хэтэрсэн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд 590 автомашин шалгаж, 80 жолоочид хамгаалах бүс, хамгаалах малгайны талаарх санамж тарааж өгсөн байна. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй 98, хамгаалах бүс хэрэглээгүй 17, улсын дугаар бүдгэрсэн 153, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэсэн 2 жолоочийг торгосон аж.

Түүнээс гадна,  оношилгоонд ороогүй, хугацаа дууссан 22, бичиг баримтгүй 5, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн 7, арлын дугаар зөрчилтэй 28, бичиг баримтгүй эрхээ хасуулсан 6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зэрэг зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллажээ.