ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“90 цэргийн бахархал”-ын өдөр болно

O.Admin
2019-06-18

“Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв”-д өнөөдөр цэргийн албаны үе, үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт”-ыг зохион байгуулах болсон талаар уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Энэхүү дурсамж уулзалтын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор үе үеийн жагсаалын дарга бага дарга нарын дурсамж уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Энэхүү уулзалтыг зохион байгуулж буй шалтгаан нь хугацаат цэргийн алба хааснаараа эх орноо хамгаалах бэлтгэлтэй болохоос гадна, цэрэг эх орноороо бахархах, эх оронч үзлийг сурталчлах зорилготой байда юм. Мөн үе, үеийн цэргүүд оролцдог гэдгээрээ онцлогтой. “90 цэргийн бахархал”-ын өдөрлөгт жагсаалын дарга, бага даргаар хугацаат цэргийн алба хаасан иргэд өргөнөөр оролцож, хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.

Дурсамж уулзалт, энэ сарын 21-ний өдөр 10.30 цагт эхлэх бөгөөд “Жанжин” Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, үүний дараа үндсэн арга хэмжээ нь Соёлын төв өргөөнд болох юм байна.

Б.Эрдэнэтуяа