ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Соёл, спорт аялал жуулчлалын яам” ТББ-ын тамгатай байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Хүний эрхийн тэмцэгч, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл соошл орчинд тун ч идэвхтэй байдаг нэгэн. Тэгвэл өчигдөр тэрбээр өөрийн твиттер хуудсандаа оруулсан жиргээ нь олон хүний анхаарлыг татав. Учир нь, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс түүн рүү утасдаж, өөрийнх нь үүсгэн байгуулсан ТББ нь өртэй байгаа талаар уламжилжээ. 

Ямар ТББ өөрийнх нь нэр дээр байдаг талаар асуухад “Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэх ТББ-ын тамга нь бүртгэлээс хасагдаагүй байна” гэж мэдэгджээ. Гэвч, энэ бол төрийн яам гэдгийг хэлсэн ч таны нэр дээр бүртгэлтэй учраас ирж өрийн асуудлаа цэгцэл гэсэн шаардлага тавьсан байгаа юм. 

Экс гишүүн Ц.Оюунгэрэлийн тухайд уг яамыг 2012 онд АН сонгуульд ялсны дараа удирдаж байсан. Гэсэн ч яам нь 2014 онд татан буугдсан ч тамга тэмдэг нь өнөө хэр хүчинтэй, бүр өр үүсээд яваад байгааг мэдээгүй талаараа жиргэжээ. Эндээс дүгнэвэл төрийн бүх яамд ТББ-ын тамга тэмдэгтэй, тэр нь эрхэлсэн сайдынх нь нэр дээр байдаг уу гэх асуудал үүсч байна. Эсвэл тухайн үед шинээр яам байгуулахдаа ийм хариуцлагагүй алдаа гаргасан уу гэдгийг бид эргэн тодруулах болно.