ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвлөмж: Наршихаас хэрхэн сэргийлэх вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр хүчтэй салхилж, ширүүн аадар бороо орно гэсэн мэдээлэл өгч буй. Гэвч монгол орны ихэнх нутгаар ойрын өдрүүдэд 29-32 хэм хүрч халах төлөвтэй байгаа аж. 

Тиймээс та өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, наршихаас урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яам болон бусад эмнэлгийн байгууллагууд сануулж байна. Мөн наршсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгааг түгээж эхэлжээ. Та ч гэсэн уншаад, хэрэгтэй үед тусламж үзүүлж чаддаг байгаарай.