ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гал түймрийн улмаас зургаан хүн нас баржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Энэ сарын 19-ны өдөр буюу өчигдөр Дархан-Уул сумын Дархан сумын Малчин багт айлын байшин шатсанаас бол дөрвөн хүүхэд, хоёр том хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газарт айлын байшин шатаж байна гэх дуудлага шөнийн 02:50 цагт ирсэн бөгөөд Аврах 22 дугаар ангийн 15 албан хаагч, гурван машинтай ердөө 10 минутын дараа л дуудлага өгсөн газарт очсон аж.

Гэвч харамсалтай нь байшинд байсан иргэдийг аварч чадаагүй аж. Гал маш хурдан тархсан бөгөөд айлын хашаа, байшин, граж, портер маркийн автомашин шатжээ. Өргөн хүрээг хамарсан галыг 15 албан хаагч унтрааж дийлэхгүй байсан учраас нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 албан хаагч, гурван автомашинтай 30 минутын дараа очиж, тусламж үзүүлсэн байна. Галыг дөрвөн цагийн хугацаанд бүрэн унтрааж дуусжээ. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Урин дулааны цаг ирж, нийт нутгаар ойрын өдрүүдэд огцом халж буй. Тиймдээ ч иргэд дор бүрнээ анхааралтай байж, гал гарч болзошгүй эд зүйлсийг эмхлэх, мөн цахилгааны гэмтэл байгаа эсэхийг сайтар шалгах, оройн цагаар эд зүйлээ бүрэн унтраасан эсэхээ шалгаж байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна.