ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лаг усгүйжүүлэх байгууламж долдугаар сард ашиглалтад орно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийтийн аж ахуйн салбарын бодлогын хүрээнд аймаг, нийслэлд тулгамдаад байсан цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа билээ. 

Энэ ажлын хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж  эхэлсний үр дүнд хоногт  2500 м3 лаг усгүйжүүлэх  байгууламжийг шинээр  барьж  энэ оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж байна. 

Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг “ЭКО ТАЙХИ” ХХК гүйцэтгэж, өдөр тутам гарч буй 1200 м3  (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох, Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна.  Лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ.  ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байгаа гэв. 

Лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг “Ай вай и зэт групп” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. 

Тус байгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг таван дахин бууруулах ба үнэрийг багасгах юм. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байна.