ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2019 онд барилгын салбарт 1.9 их наяд төгрөгийн төсөл хэрэгжинэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй тус яамны албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр энэ жил барилгын салбарт урьд өмнө байгаагүй их төсөл, хөтөлбөр хэрэгжих аж. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөгөөр төсөл хэрэгжүүлэх юм байна. 

Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс БХБ-ын сайдын багцын хүрээнд 322.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төслийг хэрэгжүүлэхээр тусгасан ажээ. Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 2018 оны байдлаар 76596 ажлын байрыг бий болгожээ.