ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их хэмжээний эм, тариа хилээр хууль бусаар оруулахыг завджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн 16 нэр төрлийн тариа 5175 ампул оруулж ирэхийг завджээ. Мөн  2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, 1 төрлийн тосон түрхлэг 1кг, 3 төрлийн эм 1000 таблетка, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан байна. 

Хууль зөрчиж, зөвшөөрөлгүй эм, тариа оруулж ирэхийг завдсан үйлдлийг  Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байгаа ажээ.