Уругвайн шигшээ Японтай тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-20

Бразилд болж байгаа “Copa America-2019” тэмцээний С хэсгийн нэг тоглолт өнөөдөр өглөө боллоо. Эхний тоглолтдоо хожсон Уругвайн шигшээ баг хоёр дахь тоглолтоо Японтай хийж, 2:2-оор тэнцлээ. 

Уругвайгаас 32 дахь минутад Суарез торгуулийн цохилтоос нэгийг, 66 дахь минутад Хименес хоёр дахь гоолыг нь оруулсан. Тэгвэл Японы шигшээгээс Миеси 25, 59 дахь минутад дубль хийжээ.