ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Яараад яахав дээ” аяны хүрээнд зам дагуу самбар байршуулж эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-20

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаа тул Улаанбаатар хотоос орон нутаг руу явах төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарууд байршуулжээ. Нийслэлээс гарах зүүн чиглэлийн замын 67 дахь километр буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 дахь километр буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, нийслэл хотоос гарах баруун чиглэлийн замын 61 дэх километр буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутагт шинээр байршуулсан байна.

Энэ ажилд оролцон “Оюутолгой”, “Мобиком корпораци”, “Таван богд”, “АПУ”, “Петровис” ХХК-ийн удирдлага, ажилчид хамтран ажиллажээ. Ухуулга, нөлөөллийн самбарын нээлтийг дээрх гурван цэгт зэрэг эхлүүлж байгаа тул иргэд нийслэлээс Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн чиглэлийн замд явж байгаа бол мэдээлэлтэй биечлэн танилцаарай. Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалахаар явах нь ихэссэн.

Та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.